Pages

Tuesday, June 13, 2017

"ХААНА Ч БАЙСАН ХЭРХЭН ПАРИСЧУУД ШИГ БАЙХ ВЭ?" (Тодруулбал Парис бүсгүйчүүд шиг)


Өөр улсын, ялангуяа хамгийн романтик хотын бүсгүйчүүдийн биеэ авч явах соёл, амьдралын хэв маяг, хувцаслалт, нүүр будалт, тэд хэрхэн зугаацдаг,  муу зуршлууд, болзооны дүрмүүд гэх мэт бүхий л нарийн ширийнийг нь мэдэж авна гэдэг сонирхолтой санагдаж байгаа биз? Энд бүр тэдний шарталтын талаар хүртэл бичсэн байгаа гээд боддоо :))

Энэ ном бол миний уншиж байсан хамгийн зугаатай номуудын нэг /гэнэт чангаар инээх тохиолдол ч гарч байсан шүү/. Дотор нь загварлаг мэдрэмжтэй зурагнууд бас хэрэгтэй типүүд, романтик түүхүүд, зарим бидэнд тохиолддог бүтэлгүй явдлууд, Франц хоолны жорууд хүртэл бий. Тийм ч болохоор унших бичвэр багатай учраас нэг л өдөр зарцуулна.

Жюль Верн, Александр Дюма, Алберт Камус, Виктор Гюго нарын зохиолуудын дүрүүдээс, бас кинонуудаас Франц бүсгүйчүүдийн талаар бага сага мэддэг болсон ч яг 21-р зууны femmes-үүдийн талаар ийм илэн далангүй бичсэн ном уншиж байгаагүй юм. За ингээд тэдний талаар хэсэгхэнийг хүргэе:
/Доорхи бичвэрийг номын хэсгээс хуулаагүй болно/

- Бусдад таалагдахын тулд гангалж шинэ жилийн гацуур шиг болохын оронд зүгээр л нүцгэн биен дээрээ цув нөмрөөд явсан нь дээр. Учир нь ямар ч хувцас биед эвтэйхэн байх хэрэгтэй бас тэд бага зэрэг хайнга, бага ч гэж ер нь хайнга.
- Хулхи брэндийг хэзээ ч бүр хэзээ ч өмсөхгүй тэгээд ч тэд тийм ч брэндсэг биш
- Өөрийнхөөрөө бай! бас дахин өөрийнхөөрөө бай!
- Тэд ямар ч сэдвээр, бүхий л зүйл дээр мэтгэлцэх дуртай хүмүүс. Жишээ нь: "Энэ даашинз надад хэтэрхий богино харагдаж байна уу?", "Тийм ээ, арай урт байсан бол илүү сайхан харагдана гэж бодож байна", "Үгүй дээ би сайхан хөлтэй учраас надад богино байсан нь дээр"... ийм л байна :/
- Хааяа гэв гэнэт л хорвоогийн хамаг юмс утгагүй санагдаж гуниглаж эхэлнэ. Тэр нь ямар ч шалтгаангүй ч байсан болно. Тэгээд уйтгар гунигаа арилгахыг нэг их хүсэхгүй бөгөөд заримдаа тэдэнд ганцаараа байх хугацаа хэрэгтэй байдаг. /би ч бас ийм лололо/
- Бас тэд тийм ч сайн ээжүүд биш. Тэрэндээ ч нэг их санаа зовдоггүй
- Харин ихэнх нь сайн гэрийн эзэгтэй
- Өөрөө өөртөө амлалтууд өгөх хэдий ч тун удалгүй үдэшлэгийн эхний хундаганы дараа тэр нь мартагдсан байдаг

Номын зарим хэсэгт "За арай ч дээ" гэж бодохоор хэсгүүд гарах ч бүгд л амьдрал дээр байдаг бодитой зүйлс байсан шүү.

Энэ хөгжилтэй, зөвлөгөөнүүдээр дүүрэн ном чамд чамлахааргүй хэрэг болох ба өөртөө итгэлтэй байдлыг чинь нэмэгдүүлнэ гэдэгт итгэлтэй байна.

“A story should have a beginning, a middle and and an end, but not necessarily in that order” 

       Caroline de Maigret, How to Be Parisian Wherever You Are

No comments:

Post a Comment